Миний Блог 2012

Сайн уу? Миний блогд тавтай морил!!!

Шинэ сэтгэгдлүүд

  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Ивээл (зочин): Goy bailaa
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: Маш тусламжтай байлаа
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: сүёшёлөөшхыйгшябмөасгцөаөнгнуытфйөыхбйыануготр
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: шатар хөөрхөн
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: баярлалаа.
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Екен (зочин):
  • Анхны болзоонд өгөх 10 чухал зөвлөгөө (Эрчүүдэд) бичлэгт Nuuts (зочин): Ymar hoo zahialbal tohimjtoi bdag boldoo
  • Философийн бие даалт (Батлан Хамгаалахын Их Сургууль) бичлэгт Зочин: bayarlalaa
  • Монголын шатрын холбоо, түүх бичлэгт Зочин: sain abina uu? Shatriin sportiin masteruudiin nersiig on,onoor n harj boloh web site baidag uu?
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Б,МӨНХБАТ (зочин): ЭЭЖӨЖЭЖЫУӨЫ
  • Философийн бие даалт (Батлан Хамгаалахын Их Сургууль) бичлэгт Зочин:
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: шатар оюун ухаанд
  • "Үг" (Эссэ) бичлэгт хүн байна өө (зочин): үнэхээр гайхалтай эссе бна аа хэдэн үгтэй вэ 400 үгтэй эссе ангилаар бичих гээд олддоггүй энийг..
  • Ээждээ Бичсэн захидал бичлэгт Зочин: ..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
52279 удаа нээгдэв.
2009 © Миний Блог 2012

Хөлбөмбөг хэрхэн үүссэн бэ?

2011-12-31,20:27

Түүх Түүхийн бүх л үеийн турш хүн төрөлхтөн бөмбөгийг өшиглөн тоглосоор ирсэн. ФИФА-гаар бол шинжлэх ухаанаар батлагдсан хамгийн анхны бөмбөг өшиглөх тоглоомоор МЭӨ 2-3-р зуунд Хятадад тоглож байжээ. Мөн Ромын үед тоглож байсан Харпастум хэмээх тоглоом нь өнөөгийн хөлбөмбөгийн өвөг дээдэс байж болох талтай. Орчин үеийн хөлбөмбөгийн эхлэл 19-р зуунд Английн сургууль бүрд өөрийн өөрийн дүрмээр тоглогдож байсан бөмбөг өшиглөх тоглоомыг нэгдсэн нэг дүрмэнд оруулснаар тавигджээ. 1863 оны 10 сарын 26-нд Лондоны Квин гудамжны Фриймэйсоны уушын газарт анхны хөлбөмбөгийн холбоо (The Football Association)-ны уулзалт болжээ. 10-12 сарын хооронд уг уушын газар 5 уулзалт хурал болж хамгийн анхны хөлбөмбөгийн дүрмийг гаргасан байна. Гэхдээ сүүлчийн уулзалтан дээр Блекхет болон бусад зарим багийн төлөөлөгч бөмбөгийг гараараа барьж гүйх, ингэж гүйж байхад нь бөмбөгийг хүчээр булааж авч болох гэсэн дүрмийг нь зөвшөөрөөгүйн улмаас энэ холбоог орхин гарчээ. Тэд сүүлд нь 1871 онд Регбигийн хөлбөмбөгийн холбоог үүсгэсэн байна. Дэлхийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээн бол FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн юм. Энэ тэмцээнийг анх Чарльз Алкок санаачилжээ. Хамгийн анхны олон улсын хөлбөмбөгийн тоглолт 1872 онд Англи Шотландын багуудын хооронд болсон байна. Харин 1904 онд Парис хотноо ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо байгуулагдсан байна. Хөлбөмбөгийн хамрах хүрээ өргөжсөний улмаас 1913 онд Олон улсын хөлбөмбөгийн удирдах зөвлөлийг байгуулжээ. Анхны зөвлөлд энэ холбооны 4 гишүүн улс бүрээс нэг, Их Британы 4 улс (Англи, Шотланд, Уэльс, Ирланд)-аас тус бүр нэг гишүүн оржээ. Өнөөдөр хөлбөмбөгийн холбоо нь НҮБ-ээс олон гишүүн орнуудтай болж, дэлхийн хамгийн том спортын холбоо гэж тооцогддог. Сая сая чөлөөт цагаараа, эсвэл мэргэжлийн дагуу хөлбөмбөг тоглохоор стадиум руу явж байхад тэрбум тэрбум хүн түүнийг нь телевизээр үздэг болжээ. ФИФА-гаас гаргасан тооцоогоор бол 2001 онд дэлхийн 200 гаруй орны 240 сая хүн байнга хөлбөмбөг тоглодог байна. Хөлбөмбөгийн хялбар дүрэм, янз бүрийн нэмэлт төхөөрөмж шаардлагагүй зэрэг нь хөлбөмбөгийг ингэж өргөн дэлгэр тархахад нөлөөлсөн нь дамжиггүй. Дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөг нь энгийн нэгэн фен, ямар нэгэн олон нийтийн байгууллага, эсвэл бүр бүхэл бүтэн улс орны урам зориг, утга учир нь болж чадсан. ESPN–ээс Зааны ясан эрэгт иргэний дайн гарахаас хөлбөмбөгийн баг нь сэргийлсэн гэж үздэг байна. Тэр бүү хэл 1969 онд Эль-Салвадор болон Гондурасын хооронд хөлбөмбөгөөс болж дайн дэгдэж байсан түүхтэй. 1990 оны 3 сард Динамо Загреб, Ред Стар Белград багийн тоглолт нь 1990-өөд оны Югославийн дайны эхлэлийг тавьсан гэж үздэг.
бичсэн: Tulga photography төрөл: Миний хобби | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 373 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 33-с 24-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Хайр дурлал
  • миний дуртай дуунууд
  • Миний дуртай дуу болон видео
  • Миний хобби
  • My dream team
  • Нийтлэлүүд
  • Миний дуртай шүлэг
  • Мэдээ
  • <<Nice>> Тоглоомнууд
  • FunnY!!!

Шинэ бичлэгүүд

  • Философийн бие даалт (Батлан Хамгаалахын Их Сургууль)
  • монголын дайчин
  • монголын дайчин
  • Rondo 9, Nate Robinson show!!!
  • Хөлбөмбгийн түүхэнд орсон Хамгийн шилдэг гоолууд!!!
  • Дэлхийн 100 жилийн онцлох үйл явдлууд 10 минутанд
  • Ээждээ Бичсэн захидал
  • Зүгээр л би зүрх хайж яваа хайр байна.
  • NBA Play Off 2010 !!! Amazing !!!
  • LeBron Liverfool-ийн тоглогчдод шинэ жилийн бэлэг өгөв.
  • Физик Цахилгаан Соронзон долгионы спектр
  • Ricky Rubio9 best assist
  • Амаре Стаудемайерийг “Нью-Йорк” Дуайт Ховардаар солихыг хүсчээ
  • Charlie bit my finger!!! \funny\
  • Beatles ^Yesterday^
  • >>Архив...
2009 © Миний Блог 2012